СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-04

ХУД-т явган хүний гүүр барих тендерт оролцох журам

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд явган хүний гүүр барих ажил”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн хоёр жилийн /2018, 2019 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь 60 000 000 /жаран сая/ төгрөгөөс багагүй байна. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 он.

Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана. Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагагүй.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 

2018, 2019 он буюу сүүлийн хоёр жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 60 000 000 /жаран сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй барилгын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна. Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх.  Үүнд:

Барилга хот байгуулалтын яамнаас олгодог: /Хуучин бол/

2.1.5. Газар доорхи гарц тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон болон ган бүтээцтэй, барилга байгууламжийн ажил

/Шинэ бол/

БА-4.7 Газар доорхи гарц тусгай зориулалтын барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

БА-5.7 Газар доорхи гарц тусгай зориулалтын, бусад барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

Эсвэл: Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог:

2.8.2.3 Бүх төрлийн гүүр, тунель, үерийн хамгаалалтын далан барих

Үнийн саналыг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.  

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  6 давхарт 606 тоот, утас: 70009011

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.