СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-07

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийг илрүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 198 дуудлага мэдээлэл иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 1 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

 Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –1
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

 Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.12.05-ны өдрийн 12 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр шар толгой гэх газар асфальтан замд North Benz маркийн ачааны автомашин Howo маркийн ачааны автомашинтай мөргөлдөж,.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолооч, орон нутагт 8 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ганбат
3 жилийн өмнө
124.158.70.75

Согтуу жолоочийн шийтгэл арай хөнгөн байнаа согтуу жолоочийг 1 саяаар торгож эрхийг нь 5 н жилээр хасах хэрэгтэй тэгвэл арай багсах боловуу мөн архитай биш архичинтай нь тэмцвэл арай дээр болов уу бас л өндөр торгох хэрэгтэй гэж бодож байнаа согтуугийн гайгаар гарах элдэв харгислал элдэв гэмт хэрэг багасна хүний амь эрспэх нь буурна гэж бодном

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.