СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-12-05

АХБ Монголын эдийн засаг 2020 онд 2.6%, агшиж, ирэх онд 5.1% өснө гэж төсөөлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын эдийн засагт хийсэн цогц дүн шинжилгээгээ танилцуулжээ.

 

Азийн Хөгжлийн Төлөв 2020 тайлангийнхаа Шинэчилсэн төлөвт:

КОВИД-19 цар тахлын улмаас дэлхий дахины эдийн засгийн байдал хүндэрч, гадаад орчны эрс сөрөг нөлөө болоод хөл хорионоос үүдэлтэй дотоодын эдийн засаг суларснаас Монгол Улсын эдийн засаг оны эхний гурван улирлын байдлаар 7.3 хувиар агшсан. АХБ-наас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн талаарх шинэчилсэн төсөөллийг энэ сарын сүүлээр танилцуулах юм.

"Эдийн засгийг төрөлжүүлэх нь нухацтай сонгож, боловсруулсан бодлогыг олон арван жилийн турш тууштай хэрэгжүүлэхийг шаарддаг урт хугацааны үйл явц юм. Энэхүү судалгаанд Монгол Улсын өмнө тулгарч буй бодлогын гол сорилтуудыг тодорхойлж, шийдвэрлэх гарцуудыг тоймлон харуулахыг зорьсон” гэж Зүүн Азийн газрын захирал ноён Жеймс Линч тэмдэглэжээ.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран:

“Салбарын нэр хүндтэй, туршлагатай хүмүүс ийнхүү нэн чухал сэдвийн хүрээнд санал солилцож байгаад АХБ-ны зүгээс ихээхэн талархаж байна. АХБ нь ирэх 4 жил Монгол Улстай  хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегиа тодорхойлж байгаа. Энэ хүрээнд ” гэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.