Төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Буянт Ухаа боомтын Хилийн Мэргэжлийн Хяналтын Албаны эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч нар төвийн зургаан дүүргийн эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалтгалт хиийж ажиллаж байна.
ХУД, БЗД, ЧД, СБД -үүдэд үйл ажиллагаа явуулж буй 619 нийтийн үйлчилгээтэй эмийн санд шалгалт хийхэд үйлчлүүлэгч хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээг хийсэн, гар халдваргүйжүүлэгчийг ажилтан, үйлчлүүлэгчдэд тус тусад нь бэлэн байлгасан, КОВИД-19 цар тахлын талаархи анхааруулгыг иргэдэд харагдахаар байрлуулсан байна.
Хяналт шалгалттай холбоотой зөрчил дутагдал илрээгүй байна. Дeнатуратын спиртийн худалдаалалт, гар ариутгах шингэн, маск бээлийний нөөц бүрдүүлэлт, үнийн өсөлтөд анхаарч ажиллах талаар зөвлөгөө болон халдвараас урьдчилан сэргийлэх зааварчилгаа өгч ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.