LIVE: Өрхийн орлого нь зогссон иргэд онлайн хичээлд сард 70.000 төгрөгийн дата хэрэглэдэг
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны зарим өрхөөр орж, сурагчдын цахим хичээл ямархуу явцтай явагдаж байгаа тухай болон хүүхдүүд бүрэн хамрагдаж чадаж байгаа эсэх, нэг өрх сард хэдэн төгрөгийн дата хэрэглэдгийг сурвалжиллаа.
Сурагчдын хувьд хичээлдээ бүрэн хамрагдаж чадаж байгаа ч багшийн заах хурдыг гүйцдэггүй гэдгээ нуусангүй. "Бичиж дуусаагүй байхад түрүүлээд дуусчихдаг", "Цахим хичээл тогтсон цагтаа гардаггүй" гэж хүүхдүүд ярьж байлаа.
Харин эцэг, эхчүүдийн хувьд өдөрт 3000 төгрөгийн дата авдаг. Энэ нь сардаа 70 орчим мянган төгрөг болдог. Өдрийн орлого тасарсан энэ үед дата авах мөнгөөрөө хүнс, түлээ авах нь бидэнд илүү чухал ч хүүхдүүдийнхээ ирээдүйд "байгаагаа барахаас" яах вэ хэмээн өгүүлж байх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.