СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-04

LIVE: БЗД-ийн 23 дугаар хорооны иргэд бие биедээ тусалж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Хөл хориотой энэ үед бага насны хоёр хүүхдийг гэрт нь оруулахгүй байраараа хөөсөн тохиолдол гарсан бол өдрийн хоолоо залгуулж чадахгүй байгаа хорооныхоо иргэдэд туслах аян өрнүүлж байгаа хүмүүс ч байна. 

Баянзүрх дүүргийн 23-р хороонд амьдардаг Олноо "Өндөр ээж" хэмээн хүндлэгдсэн Д.Цогзолмаа, түүний хүү "Гоонь эрчүүдийн хуушуур" цайны газрын эзэн Ц.Маргад-Эрдэнэ нар хорооныхоо айл өрхүүдэд долоо хоногт нэг удаа өөрсдийн хийсэн бууз, банш, боорцог, түлээ түлшээр тусалж байгааг бид сурвалжиллаа.

Тэдний хувьд долоо хоног бүрийн лхагва гарагт 14:00-17:00 цагийн хооронд өөрсдийн хийсэн бууз, банш, боорцог, чихэр, түлш зэргийг хашаандаа өлгөн, хэрэгтэй хүмүүсийг нэрэлхэлгүй аваарай хэмээн уриалж байгаа аж. Цаашлаад, хорооныхоо хүнд хэцүү айл өрхүүдэд гэрт нь боломжийнхоо хэрээр очиж, хэрэгцээтэй хүнс, бараа, түлш хүргэж өгдөг ажээ.

Хөл хорио тогтоосноос хойш өдрийн хоолоо залгуулдаг иргэдийн амьдрал нүд халтирам болжээ. Тэдний нэг болох Улиастайн хуучин эцэст хувиараа такси үйлчилгээнд явдаг нэгэн айл такси үйлчилгээнээс олдог өдрийн 50 мянган төгрөгийн орлогоо алджээ. Гэвчиг тэд, "Манайхаас хүнд амьдралтай айл өрх өчнөөн их байгаа тул Д.Цогзолмаа эгчид туслангаа айл өрхүүдэд хүнс, түлш хүргэж өгч бага ч гэсэн дэм болж байна" хэмээн өгүүлж байх юм.  

. Тус айлын эзэгтэй “Айл өрхүүдэд түлээ, нүүрсийг дөхүүлж, усыг нь авч өгч өдрийн хоолоо залгуулдаг. Улсаас ямар нэгэн тусламж, дэмжлэг авдаггүй. Харин Д.Цогзолмаа эгч бидэнд маш ихээр тусалж, дэмждэгт баярлалаа” гэсэн юм.

"Өндөр ээж" Д.Цогзолмаа “Миний хувьд энэ хавьд сүүлийн 13 жил амьдарсан болохоор хүнд хэцүү нөхцөл байдалтай айл өрхүүдээ мэднэ. Хөл хориотой энэ үед өдрийн хоолоо залгуулж чадахгүй олон өрх байна. Манай гэрийн хувьд өөрсдийн байгаа зүйлээрээ тусламж хэрэгтэй айл, өрхүүдэд тус дэм болохыг хүсдэг. Харин төр засгаас шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулж өгсөнд баярлаж байна” гэсэн юм.

Өнөөдрийг хүртэл тэтгэвэр авдаггүй ахмад настан тус хороонд амьдарч байна. Тухайн иргэний хувьд бичиг баримтаа харьяа Чингэлтэй дүүрэгтээ аваачиж өгсөн хэдий ч одоо болтол тэтгэвэрт хамрагдаж чадаагүй байгаагаа учирлалаа. Өвгөний хүү нь тээврийн жолооч хийдэг ч хөл хориотой хэмээн учирласан юм.

Хүнд хэцүү энэ цаг үед хүмүүс ийнхүү өөрсдөдөө байгаа зүйлсээрээ бие биедээ тусалж, дэмжиж байна. Тэгвэл өнгөрсөн жил Өвөрмонголоос амрахаар ирсэн хүүхдүүдийн эцэг, эхчүүд нийлэн “Гэгээн Дэлхий” аялал жуучлалын байгууллагаар дамжуулан хүнсний тусламж, хэрэгтэй айл өрхүүдэд тусламж хүргэж байгаатай манай сурвалжлах баг бас тааралдсан юм.

Тус байгууллагын хувьд . “Гэгээн Дэлхий” байгууллагын ажилтан “Автомашины зөвшөөрөл байхгүй маш хүндрэлтэй байна. Арай гэж зөвшөөрөлтэй машин олж, иргэдэд тусалж байна. Үнэхээр сэтгэл өвтгөсөн айл өрхүүд маш их байна” хэмээсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.