Я.Содбаатар: Бид санал болгоогүй... Ж.Сандагсүрэн: Бид нийтийн тээврээр зорчуулсан

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, хөл хорио зарласнаас хойш иргэдийг хувийн унаагаар зорчуулахгүй байгаа. Хэдийгээр ажиллах зөвшөөрөлтэй 13 байгууллагын нэрс гаргаж, ажиллуулахыг зөвшөөрсөн ч дээрх байгууллагуудын иргэдийн хувийн унаанд ч хязгаартай зөвшөөрөл өгсөн билээ.

Үүнээс үүдэн иргэд нийтийн тээвэрт олноороо бөөгнөрч, чихэлдэх болж, одоо ч энэ байдал арилаагүй хэвээр байна. 

Гэтэл Засгийн газрын 12-р сарын 02-ны хуралдааны дараа Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Бид хэзээ ч нийтийн тээврийг санал болгоогүй" гэсэн юм. Гэтэл Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Ажиллах шаардлагатай байгууллагын ажилчид, нэн ялангуяа төрийн алба хаагчид хувийн унаа, машингүй учир бид нийтийн тээврээр зорчуулсан" хэмээн тайлбарлаж байсныг бид сануулж байна...

EoX9Z TUwAE2pDb

Шадар сайд Я.Содбаатар:

-. Та сая асуултандаа тийм үг хэлж байна. Нийтийн тээвэр санал болгож байгаа бол буруу. Хувийн машинаар л явахыг илүү чухалчлах ёстой. Гэхдээ хөдөлгөөнд хязгаарлалт тавьж байгаа. Яагаад гэвэл, хувийн машин чөлөөтэй гээд хэлэнгүүт аав ээж рүүгээ очих гэсэн, ах дүү рүүгээ очих гэсэн, такси үйлчилгээнд явах гэсэн маш их хөдөлгөөн зам дээр гарна. Тэрийгээ дагаад хөл хорионы дэглэм алдагдчих гээд байгаа учраас хязгаарлалт тавьж байгаа болохоос биш, нийтийн тээврийг илүү санал болгож байгаа зүйл УОК-т байхгүй ээ.

Ж.Сандагсүрэн: Төрийн алба хаагчид машингүй учраас бид нийтийн тээврээр зорчуулсан

Харин Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-Тухайн 11 чиг үүрэг, 13 шалтгаантай иргэдэд үйлчлэх авто тээвэр хүрэлцэхгүй байсан. Яагаад гэвэл төрийн албан хаагчид маань өөрийн хувийн унаа, машингүй учраас бид нэн тэргүүнд энэ иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээг тухайн хориглосон хугацаанд чөлөөлж өгөх шаардлага гарсан.

EoYeZUyVEAIuyTA

Олон улсын туршлагаар хэдийгээр нийтийн тээврийн үйлчилгээнд хориглолт тавьдаг ч бид энэ хүмүүст зориулж өглөө 06-10 цаг хүртэл, орой 17-21 цаг хүртэл, сүүлд нэг цагаар багасаад 20 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг нээж өгсөн нь шалтгаантай юм хэмээжээ.  

Эндээс, эрхэм дарга нарын үг, үйлдэл хэрхэн зөрж буйг харж болно. Уг нь ажиллах зөвшөөрөлтэй 13 байгууллагын ажилчид хувийн машиндаа зөвшөөрөл авах гэж ихэд хичээсэн ч "хөдөлгөөн ихэснэ" гэх шалтгаанаар цөөн тооны хүмүүс нь олгосон билээ. Тиймээс үлсэн хүмүүс нь нийтийн тээвэрт суухаас өөр сонголт үлдээгүй юм. 

Гэтэл хотын даргын орлогч нь "хувийн унаагүй хүмүүс олон байсан учир нийтийн тээврээр зорчуулсан" хэмээн худал гөрдөж, Шадар сайд нь хүчээр тулгасан шийдвэрээ няцааж "Нийтийн тээвэр санал болгоогүй" хэмээн мэлзэх нь хэр зохимжтой вэ?

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.