УОК, НОК, ЭМЯ-аас ирүүлдэг зөвлөмж, сэрэмжлүүлэг мессежийг иргэд уншихгүй байна

Манай улсад цар тахал гарч эхэлснээс хойш иргэн бүрийн утсанд ЭМЯ, УОК болон НОК-оос зөвлөмж мессежүүдийг явуулж байна. Гэвч сүүлийн үед дээрх мессежүүд нь нэг утга агуулгатай, эсвэл иргэдэд бага насны хүүхдэд зааж байгаа юм шиг хэт ойлгомжтой зүйлсийг давтан явуулж байна гэж иргэд үзэж байна.

Ингэж үзэж байгааг иргэдийн цахимд бичиж буй санал сэтгэгдлээс хангалттай харж болно. Иргэдийн дийлэнх нь тэдгээр мессежүүдийг нь бараг уншдаггүйгээ хэлж байна.

УОК, ЭМЯ зэрэг холбогдох байгууллагуудаас өгсөн тайлбараар энэхүү мессежүүдийг үүрэн телефоны оператор компаниудтай хамтран, үнэгүй явуулж байгаа юм байна. .
Хамгийн гол нь 3-4 газраас зэрэг зэрэг явуулж буй мессежүүд нь иргэдэд мэдээжийн мэдээлэл өгч, бага насны хүүхдүүд шиг хэт зааж, дүрэмдсэн биш байхыг иргэд хүсэж байна. Мөн, шөнийн цагаар мессеж ирүүлж иргэдийн тайван амгалан байдлыг алдагдуулж байгаад ч шүүмжлэлтэй хандаж байна.

Нөгөөтэйгүүр, "хоол цайгаа уугаарай, дулаан хувцаслаарай" гэх мэтийн хүнд хэрэгтэй гэхээсээ энгийн мэдээлэл явуулахаас илүүтэй тухайн цаг үед УОК, ЭМЯ-аас гарсан тушаал, шийдвэрийн талаар цаг алдалгүй мэдээлдэг байхыг иргэд хүсэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.