Ж.Хиггинс аварга бооцоо тавигчдыг хүнд байдалд орууллаа

0 20180710 130424 01 

Урьд шөнө явагдсан шөвгийн 16-ын эхний тоглолтод дэлхийн дөрөв, "UK Championship" тэмцээний гурван аварга Жон Хиггинс Хятадын өсч буй залуу тамирчин болох Зоу Юлонгд 6:2 харьцаагаар хожигдон шуугиан тарилаа. 

Зоугийн хувьд өдгөө дөнгөж 22 настай залуу тоглогч бөгөөд одоогоор дэлхийн чансааны 25-д эрэмбэлэгдэж байна. Тоглолтын дараа Жон Хиггинс: "Өнөөдөр би тун тааруухан тоглолоо. Харин эсрэгээрээ Зоу тун сайн тоглолоо. Би Зоуд тамирчных нь хувьд ч, хувь хүнийх нь хувьд ч хайртай. Тэр Дингээс хойш гарч ирж буй хамгийн шилдэг Ази тоглогч" хэмээн хэлсэн бол Зоу: "Энэ бол миний хувьд маш том ялалт. Яагаад гэвэл Хиггинс аваргыг өмнө нь хожиж үзээгүй бөгөөд долоон удаа таарч долоон удаа ялагдаад байсан юм. Мөн түүнчлэн энэ том тэмцээний шөвгийн наймд анх удаа шалгарч байна"

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.