СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-03

LIVE: Ц.Алтанзагас: 41-р байранд тогтоосон хөл хорионы дэглэм 14 хоног үргэлжилнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

БЗД-ийн 16-р хороо, 41-р байранд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд хоол хүнсний гачигдалд орж, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбогдуулж, тус хорооноос сонгогдсон дүүргийн төлөөлөгч, БЗД-ийн Засаг даргын орлогч Ц.Алтанзагастай ярилцлаа.

БЗД-ийн Засаг даргын орлогч Ц.Алтанзагас: 

-Хоол хүнсний гачаалд орсон, машин тэрэг хөлдлөө гэх гомдлын дагуу миний бие газар дээр нь очиж танилцсан. Зарим өрх үнэхээр хүнс тэжээлийн дутмаг байдалд орсон байсан. Хүнс оруулж өгсөн. Авч чадаагүй иргэдэд өнөөдөр 15 цагт бас өгөх ажлыг зохион байгуулсан. УОК-ын шийдвэрийн дагуу тус байрны оршин суугчид 14 хоног хөл хорионд байх тул аль болох өөрсдийгөө тайван байлгах хэрэгтэй.

"Нэг өрх Нэг шинжилгээ" аян маргаашаас явагдана. Баянзүрх дүүрэгт зургаан цэгт шинжилгээ авна. Гэр бүлийн нэг гишүүн шинжилгээ өгнө. Хэн өгөх вэ гэхээр ажиллах зөвшөөрөлтэй 18 чиглэлийн байгууллагын ажилтан, суурь өвчтэй болон голомтот бүсээр зорчсон байж болзошгүй иргэд өгнө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.