Дуудлагын дугуй засварчид нэг дугуйг 30 мянган төгрөгөөр нөхөж байна

Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарласантай холбоотойгоор олон үйлчилгээний газрыг хаасны нэг нь дугуй засвар.

Фэйсбүүкээс дуудлагын дугуй засвар хэмээн хайхад маш олон илэрц гарч ирсэн бөгөөд тэдгээр рүү залгаж, үнэ ханшийг асуухад дараах хариуг хэллээ.

“Мас” дуудлагын дугуй засварын хувьд зөвхөн хотын төвд, бага тойруу орчимд л үйлчилгээ үзүүлнэ гэсэн бөгөөд нэг дугуйг хийлэхэд 15,000 төгрөг, нөхөхөд 25,000 төгрөгийн үнэтэй гэв.

Харин “Дуудлагын дугуй засвар” гэх хаягтай иргэний хувьд нөхсөн ч, хийлсэн ч адилхан нэг дугуйнд 30,000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлнэ. Хэрвээ дөрвөн дугуйгаа солих бол үнээ бага зэрэг л хямдруулж 80,000 төгрөгөөр үйлчилнэ гэв.

Засгийн газраас бүх нийтийн хөл хориог тогтоохоос өмнө иргэд дурын дугуй засвар дээр очоод нэг дугуйг 500 төгрөгөөр хийлүүлж, 2000-3000 төгрөгөөр л нөхүүлдэг байв. Харин хөл хориог нь тогтоосны дараа үнэ ханш нь ийнхүү огцом өсч иргэдийг улам ихээр хямралд өртүүлж байна.

ййй

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.