Михайл Шумахерийн хүү Мик "Формула 1"-д дэвшинэ

mick schumacher ferrari f2002 testing 01 

Ferrari Driver Academy-ийн нисгэгч Мик Шумахер 2008 оноос карьерээ эхлүүлснээс хойш 2018 онд FIA F3 Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснийхээ дараа буюу өнгөрсөн жилээс Formula 2-т дэвшин уралдах болсон байна. Харин энэ жил тэрээр Formula 2-т тэргүүлж байгаа юм. 

Удамт нисгэгчийн хувьд ирэх жилээс Формула 1-т уралдахаар болжээ. Удамт гэсний учир нь зөвхөн түүний эцгийн тухай өгүүлээгүй бөгөөд Микийн ээж Коринна Шумахер нь хурдан морьны Европын аварга, авга ах Ральф Шумахер нь 2007 онд зодог тайлсан Формула 1-ийн нисгэгч юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.