СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-03

Шинжилгээ өгсөн бичгээ үзүүлэн орон нутаг руу зорчих боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу орон нутаг руу явах иргэд өнгөрсөн сарын 28-наас www.119.mn вебсайтаар бүртгүүлж, шинжилгээ өгсөн билээ. Гэвч тухайн вебсайт гацсаны улмаас иргэдийн шинжилгээний хариу шивэгдэхгүй удах, шинжилгээ авсан ажилтнууд иргэдийн регистр, овог, нэрийг буруу бичсэний улмаас алдаа гарч 2000 орчим иргэн шинжилгээний хариугаа авч чадахгүй байдалтай байсан юм.

Ингээд УОК-оос иргэдийн шинжилгээний хариуг мессежээр явуулахаар болсон. Зарим иргэдэд мессеж ирэхгүй байгаа тул УОК-оос НОК-т чиглэл өгч орон нутаг руу явах иргэдээс шинжилгээний хариу шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ талаар НОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбатаас тодруулахад. Хамгийн гол нь шинжилгээ өгөөгүй иргэд орон нутаг руу зорчих тохиолдол байгаа тул цагдаагийн байгууллага иргэн бүрийн шинжилгээний бичгийг шалгаж байгаа. Иргэн та цагдаагийн байгууллагад шинжилгээ өгсөн гэдгээ нотлох баримт үзүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгсөн 16,000 хүний шинжилгээнд халдвар илрээгүй хэмээн мэдэгдсэн нь дээрх иргэдийг орон нутаг руу зорчуулахад асуудалгүй гэж үзсэн бололтой.

Түүнчлэн Авто тээврийн үндэсний төвд орон нутгийн автобусны тасалбар захиалахад заавал шинжилгээний бичиг шаардахгүй байх зохицуулалт хийж өгөх албан бичиг явуулсан байна. Иргэн та орон нутаг руу зорчих бол иргэний үнэмлэх, дээр дурдсан шинжилгээ өгсөн гэсэн бичигтэй байх хэрэгтэй ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.234

Энэ шийдвэр одоо хүчинтэй юу хариу 48 цаг болчоод гарахгүй юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.