Оросын нөлөө буурч, Турк, Америк, Европын холбоо орыг нь эзэлж байна

Армени, Азербайжан улсуудын хил дээрх уулын Карабах буюу Нагорно-Карабахад энэ намар зөрчил мөргөлдөөн хурцадсан. Тэгвэл ОХУ-ын оролцоотой Армени, Азербайжан улсууд хамтран гал зогсоож, зэвсэгт мөргөлдөөнийг дуусгах хэлэлцээрт гарын үсэг зураад байгаа билээ.

Москвагийн зүгээс энэ хэлэлцээрийг ОХУ Өмнөд Кавказад нөлөө бүхий хүч хэвээр байгааг нотлох баримт хэмээн сайшааж байгаа. Гэхдээ

Уг нөхцөл байдлын үеэр Турк улс ОХУ-ын өрсөлдөгч тоглогч болон гарч ирсэн билээ. Тус улсын цэргийн дэмжлэгийн ачаар Азербайжан улс Оросын уламжлалт холбоотон болох Арменийг ялсан юм. Харин одоо байна.

"Карабахад болсон явдал бол Өмнөд Кавказ төдийгүй хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт Москвагийн нөлөө буурсныг харуулсан геополитикийн сүйрэл. Турк, Хятад, Иран зэрэг бүс нутгийн тоглогчид үүнээс авах дүгнэлт нь тэд Москватай хэт их зөвлөлдөхгүй, Кремлийн хариу үйлдлээс айхгүйгээр Төв Ази, Өмнөд Кавказад хүчээ хөгжүүлэх боломжтой гэсэн үг юм" гэж улс төрийн тоймч Константин фон Эггерт дүгнэжээ.

 115769739 nk peace deal detailed map english v2 1

 Оросын хамгийн ойрын холбоотон болох Беларуст ард түмэн Москвагийн дэмжиж буй дарангуйлагчийг эсэргүүцэх болсон. 

Киргиз улсад өнгөрсөн аравдугаар сард болсон хувьсгал Оросын хувьд гэнэтийн явдал байсан. Харин Барууныг дэмжигч улс төрч Майя Санду Москвагийн талын Ерөнхийлөгч Игорь Додоныг ялсан аж.

"Бидний зорилго бол Европын Холбоотой ойртох явдал бөгөөд хэзээ нэгэн цагт тус холбооны гишүүн болно гэж найдаж байна" гэж шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Санду "BBC" агентлагт ярьжээ.

БНХАУ, Турк, АНУ, Европын Холбоо зэрэг бүс нутгийн тоглогчдын тоо нэмэгдэх тусам ОХУ-ын хуучин Зөвлөлтийн талбарт нөлөөлөх орон зайг энэ шинэ бодит байдал хязгаарлаж магадгүй болоод байна. 

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.