Илүү бодогдсон цахилгааны төлбөрийг дараа сард шилжүүлнэ
Хөл хорионд байгаа иргэд цахилгааны төлбөр өндөр гарч байна гэх гомдлыг удаа дараа гаргасны учраас ШӨХТГ-аас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас албан тайлбар авчээ.
Албан тайлбарт цар тахлын бэлэн байдал зарласан учраас иргэдийн тоолуурын заалт тэмдэглэдэг ажилчид халдвар авах өндөр эрсдэлд орж байгаа учраас цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцож байгаа гэнэ.
Хэрэв хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тоолуурны заалтаас илүү гарсан тохиолдолд хэвийн байдалд шилжсэний дараа зөрүүг дараагийн сарынх нь төлбөрт шилжиж, төлбөрийн зөрүүг тооцох аж.

Цахилгааны төлбөр гомдлоор доорхи асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
- Төлбөр төлсөн хэрэглэгчийн төлбөрийн зөрүү байвал 12 сард шилжүүлэн тооцох.
- Төлбөрийн мэдээлэл очсон ч төлөөгүй байгаа хэрэглэгчийн гомдлоор тоолуурын заалтыг дахин хянах, хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг л авах
- УБЦТС компанийн албан хаагчид газар дээр нь очиж ажиллах, гомдлыг шийдвэрлэх.
- Эзэнгүй байсан айлын бичигдсэн төлбөрийг хүчингүй болгох
- Сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцох гэсэн нь өмнөх оны тухайн саруудын хэрэглээний дундажаар тооцох байсан байна. Энэхүү тайлбарыг залруулах.
- Санал хүсэлт, гомдол хүлээн авах утас (70047004) ачаалалтай тохиолдолд цахимаар хүлээж авах системийг яаралтай ажиллагаанд оруулах. Тухайлбал цахилгаан хэрэглэгч апп -аар гомдол хүлээн авахаар болжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.