119.mn сайт гацсан тул иргэдийн шинжилгээний хариуг мессежээр өгч байна

Иргэдийг хөдөө орон нутагт буцааж буй үйл ажиллагааны талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр "ХӨСҮТ-ийн лабораторид өнөөдрийн байдлаар нийтдээ 27 228 хүний шинжилгээг хийсэн. . Нийтийн тээвэр болон хувийн унаагаар иргэдийг гаргаж байна. Нийт 14 чиглэлд 74 автобусаар 2500 иргэнийг орон нутаг руу хүргэсэн бол 200 гаруй иргэн хувийн автомашинаар нутаг буцсан байна.

Иргэдийг буцаах ажилд багагүй хүндрэл үүсэж байна. Бүртгэлийн 119.мн сайтад 106 000 хүн хандаж, сайт гацах, шинжилгээний хариу зөрөх зэргээр хүндрэл гарч байсан учраас өчигдөр түр хугацаагаар сайтыг хааж, техникийн шинэчлэл хийгдэж байгаа.

“Интерактив” мэдээлэл, технологийн компани хариуцаж байгаа. Тус компани чирэгдэл, хүндрэл үүсгэж байгаа учраас уучлал хүснэ гэдгээ ЭМЯ-нд мэдэгдсэн. Сайт ажиллахаа больсон учраас иргэдээ чирэгдэлгүй яаж явуулах вэ гэдэг дээр хуралдлаа.

Иргэдийн гар утсанд шинжилгээний хариуг мессежээр явуулахаар шийдвэрлэсэн. Өчигдрөөс хүргэж эхэлсэн.
Иргэд энэ мессежээ хэвлэж авч явна. . Орон нутгаас Улаанбаатар луу ирж байгаа иргэдийг асуумж судалгаа аваад явуулж байгаа.

Эдгээр иргэдийг орон нутагтаа очоод 14 хоног гэртээ байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Ингээд 14 хоногийн тусгаарлалтын хугацаанд ямар нэг шинж тэмдэг илэрвэл 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлье” гэлээ.

Видео: 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.