ВИДЕО: Шинжилгээ өгсөн 2000 орчим иргэний мэдээлэл зөрүүтэй гарч орон нутаг руу зорчих боломжгүй болжээ
Шинжилгээгээ өгсөн иргэд орон нутаг руугаа буцаж байгаа сайхан хэрэг боловч зарим иргэд буцаж чадахгүй гацаанд ороод байна. Учир 11-р сарын 29-нд шинжилгээгээ өгсөн хүний хариу одоо болтол гараагүй, хариу гаргаж өгөх ёстой 119.mn сайт нь ажиллахгүй байгааг иргэд хэлж байна. Уг асуудлаар бид дараах сурвалжлагыг бэлдлээ.
119.mn сайтыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Шуурхай штаб хариуцаж байгаа ч иргэд гомдол, хүсэлтээ хаана хандахаа мэдэхгүй байна. ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээр шинжилгээ авч байгаа хүмүүс нь сорьц авч буй тухайн хүнийхээ овог нэр, регистрийн дугаар, нас зэргийг гаргацтай бичээгүйгээс үүдэн иргэдийн шинжилгээний хариу 119.mn бүртгэгдэхгүй байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захихар Д.Нямхүү ингэж ярьсан юм.
Эрүүл мэндийн яамнаас дээрх мэдээллийг өгсөн бол 119.mn сайтын программ хангамжийг Интерактив компани хариуцан хийж байгаа бөгөөд тус компанийн хувьд ачаалал эрс нэмэгдэж, сервэр унасан тохиолдол байгаа гэсэн юм.
Шинжилгээ өгсөн иргэдийн регистр, овог, нэр зөрүүтэй 2000 орчим иргэн байгааг дурдлаа. Түүнчлэн 119.mn сайтад хөдөө орон нутгийн иргэдийг дахин бүртгэхгүй гэсэн юм.
Энэ мэт асуудлыг холбогдох Эрүүл мэндийн яам мэдээлэл өгнө гэсэн боловч ЭМЯ-наас 119.mn холбоотой тодорхой мэдээллийг иргэдэд өнөөдрийг хүртэл өгөхгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.