ВИДЕО: “Time tower”-ын харуулыг зодсон оршин суугч СӨХ-оо нэр төрд халдсан хэмээн цагдаад өгчээ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Time tower” хотхонд оршин суух хаягтай, З.Батжаргал гэх 26 настай залуу архидан согтуурсан үедээ арваннэгдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө хууль ёсны шаардлага тавьсан харуулыг хэрцгийгээр зодсон асуудлыг манай телевиз сурвалжиллаа.

Сэжигтэн З.Батжаргал нь улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжсэний дараахнаас буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гэртээ олон хүн цуглуулж, архидан согтуурах зөрчлийг удаа дараа гаргах болсон бөгөөд оршин суугчдын гомдол мэдээллийн дагуу хоёр удаа шаардлага тавьсан харуулыг зэрлэгээр зодож гэмтээсэн байна.  

Хамгийн ноцтой нь сэжигтэн З.Батжаргал нь харуул М-ыг хэрцгийгээр зодсоныхоо дараа “Надад одоо 70 мянган төгрөг л байна. Энийг ав. Тэгээд тохиролцъё” хэмээн даапаалжээ. Түүгээр ч зогсохгүй хүн зодож буй бичлэгийг улс орон даяар цацаж миний нэр төр, алдар хүндийг гутаасан хэмээн СӨХ руугаа дайрч давшлан, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэдгийг эх сурвалж хэллээ.

Адал балмад этгээдэд зэрлэгээр зодуулсныхаа дараа хохирогч М шүүх шинжилгээний хүрээлэнд очиж гэмтлийн зэргээ тогтоолгосон бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаад байгаа юм байна.

Бүх нийтийн бэлэн байдлын дэглэм журмыг зөрчин орон гэртээ олон хүн цуглуулан архидан согтуурсан иргэн З.Батжаргалд хуульд заасан хатуу хариуцлага ногдуулах ёстой хэмээн иргэд олон нийтийн сүлжээгээр хууль сахиулагчдаас шаардсаар байнаа.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.