ВИДЕО: Б.Бат-Эрдэнэ: “Өндөгний үнээ бууруул” гэх шаардлага тавьсан улсын байцаагчийг маань зодсон

ШӨХТГ-ын улсын байцаагч нар иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу өнгөрсөн бямба гарагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гурав дөрөвдүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг нэгэн хүнсний дэлгүүрийг очиж шалгажээ.

Шалгалтаар уг хүнсний дэлгүүр өндөг нийлүүлэгчээс 340 төгрөгөөр авсан өндөгөө 460 төгрөгөөр худалдан борлуулж байсан нь тогтоогдсон тул дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нарт “Бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийн үеэр хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж болохгүйг сануулж, үнээ бууруул” гэх шаардлага тавьсан байна.

Гэтэл тухайн дэлгүүрийг ажиллуулж байсан аав, хүү хоёр улсын байцаагч эмэгтэйг хэл амаар доромжилж, улмаар хамт ажиллаж байсан эрэгтэй байцаагчийг отвёрка (автийрк гэж хэлдэг -халив)-аар цохиж, зодсон гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Улсын байцаагч нарыг зодсон дэлгүүрийн худалдагч нарыг өдгөө цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.