СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-30

LIVE: Д.Даваадорж: 119 тусгай дугаарт өдөрт 4200-4800 дуудлага ирж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Орон нутаг руу явах иргэдийг www.119.mn сайтад бүртгэж байгаа. Тэгвэл иргэдийн хувьд Ковид-19 зөвлөгөө, мэдээлэл авдаг 119 тусгай дугаарын утас руу залгаж, бүртгэлийн талаар гомдол мэдүүлэх болжээ. 
НЭМҮТ-ийн Тандалт шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж "119 тусгай дугаарт "COVID-19" халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгдөг хэмээв.

Тэрбээр ". Сүүлийн үед дуудлагын тоо эрс нэмэгдэж, өдөрт 4200-4800 дуудлага ирж байна. Өнөө өглөөний 08:00-12:00 цагийн хооронд 974 дуудлага ирснээс нэг ч халдварын зөвлөгөө, мэдээлэлтэй холбоотой дуудлага ирээгүй. Харин хаана шинжилгээ өгөх, шинжилгээний хариу гараагүй байна, бүртгэл хийгдэхгүй байна гэх зэрэг дуудлага ирсэн. 
. УОК, нийслэлийн Шуурхай штаб 119.mn холбоотой мэдээллийг ямар утсаар лавлах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй тул иргэд манай тусгай дугаар руу залгаж байна. Манайхаас өөр дугаар руу залгахаар авахгүй байгаа тул иргэдийн хувьд маш их бухимдалтай залгаж байна. Бид аль болох асуудалд нь хариулж байгаа ч чиг үүргийн  байгууллага нь энэ талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой өгмөөр байна" гэлээ. 
Иргэд цар тахалтай холбоотой асуудал гарч, эрүүл мэнд болон сэтгэлзүйн хувьд хүндрэл учирвал НЭМҮТ-ийн дэргэдэх тусгай дугаарын 119 руу хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой аж. 
www.119.mn бүртгэлтэй холбоотой мэдээллийг Шуурхай штабын 18001105, 318277, 263554 гэсэн дугаар руу залгахыг иргэдэд зөвлөж байна гэв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.