СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-30

LIVE: К.Айдос: Шинжилгээ өгөөгүй иргэд онлайнаар тасалбар захиалах боломжгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85 000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлжээ. Орон нутаг руу зорчих иргэд юун дээр анхаарах шаардлагатай талаар Авто тээврийн үндэсний төвийн ХУХ-ын дарга К.Айдосоос тодрууллаа.  
Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn  рүү орж захиална. 

Иргэд орон нутаг руу зорчих тасалбараа цахимаар авах бөгөөд автобусанд суухдаа иргэний үнэмлэх, захиалсан тасалбарын зургаа авч ирэх шаардлагатай. Суудал дүүрээд үлдчих вий гэх асуудал үүсэхгүй. Захиалсан суудлаараа суух тул автобус хөдлөхөөс 30 минутын өмнө ирсэн байхад болно.

Авто вокзал ажиллахгүй тул цагаасаа эрт ирж гадаа зогсож даарах асуудал гаргахгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн замын цайны газар ажиллахгүй тул иргэд замын хоол хүнс, уух зүйлсээ авч явахыг зөвлөж байна. Мөн 20 кг дээш ачаа авч явахгүй. 

Авто тээврийн үндэсний төв өдөрт 10 мянган иргэнийг тээвэрлэх боломжтой. . Төмөр зам дагасан таван аймаг, Архангай, Өмнөговь аймгаас бусад аймаг руу өдөртөө 250 орчим автобус иргэдэд үйлчилнэ. Архангай аймагт тасалбар захиалсан иргэдийн захиалгыг цуцалсан. Иргэд дулаан хувцаслаж, замын хоол ундаа бэлдэж, амны хаалт, гар ариутгагчаа авч явахыг зөвлөж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.