Ронни: Би өөрийн тоглолтоосоо ичиж байна
Мэргэжлийн снукер биллиардын алдарт "UK Championship" тэмцээний шилдэг 32-т өрсөлдөх тамирчид тодорлоо.
Энэ удаагийн "UK Championship" тэмцээнд БНХАУ-ын 21 тамирчин оролцсоноос одоо шилдэг 32-т 9 тамирчин үлдээд байна. 32-т үлдсэн Хятад тамирчид дунд өнгөрсөн оны "UK Championship" тэмцээний аварга Дин Жунхуй харамсалтай нь багтсангүй.
Ямагт олны анхаарлын төвд байдаг дэлхийн 6, "UK Championship" тэмцээний 7 удаагийн аварга Ронни О Сулливан урьд шөнө Швейцар залуу тоглогч Александр Урсенбачерт 6:5 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Ронни аваргын хувьд энэ жил "UK Championship" тэмцээнд найм дахь удаагаа түрүүлэхээр ирснээ зарлаж байсан ч дөнгөж хоёрдугаар тойрогт хожигдон хасагдаж байна. Хамгийн гол нь хоёр тамирчны хувьд өнгөрсөн жилийн Welsh Open тэмцээнд анх удаа учраа таарч Ронни хожигдож байсан удаатай.
Тоглолтын дараа Ронни: "Би маш олон инээдтэй алдаануудыг хийлээ. Хялбархан шааруудыг оруулж чадалгүй алдаж байсандаа ичиж байна. Ирэх долоо хоногт эхлэх Шотландын нээлттэй тэмцээнд хүчтэйгээр эргэн ирэх тул надад гутраад суух цаг алга"
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.