СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-30

LIVE: Орон нутаг явах гэсэн иргэдийн дараалал км гаруй үргэлжилж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Улсын онцгой комиссоос шийдвэр гарган 12-р сарын нэгнээс эхлээд Улаанбаатар хотод гацсан 85 мянга гаруй иргэнийг орон нутаг руу буцаахаар болсон. Үүнтэй холбоотойгоор өчигдөр/11-р сарын 29/-өөс эхлээд Улаанбаатар хотод 20 цэг дээр шинжилгээ авч эхэлсэн. Гэвч

Энд орон нутаг руу явах хүсэлтэй иргэд өглөө 04:00 цагаас эхлэн дараалалд зогсож байна. Дарааллын урт нь км гаруй үргэлжилжээ.

Орон нутаг руу зорчих шаардлагатай иргэд дугаарлахдаа "тэврэлдэж" байна гэсэн шүүмжлэл өчигдрөөс өрнөсөн. Холбогдох албаныхан энэ байдалд дүгнэлт хийж, өнөөдрөөс цагдаа нар зохицуулалт хийн аюулгүйн зайг нь баримтлуулж байна.

Гэвч, 119.mn сайтаар бүртгүүлж цаг авсан боловч цагтаа оруулахгүй байна гэдэг гомдлыг иргэд хурцаар тавьж байна. Мөн, цахимаар бүртгүүлэхэд хамгийн ойрхон газарт номер өгч байгаа гэх боловч, зарим талаар энэ нь зөрчигдөж, тухайлбал Офицеруудын ордонд оршин суудаг иргэнийг СХД-ийн төвөөр шинжилгээ өг хэмээн явуулж, чирэгдэл үүсгэсэн явдал гарчээ. 

Өвлийн эхэн сарын энэ өдрүүдэд өдөртөө -20 хэм хүртэл хүйтэрч байгаагаас олон цагаар гадаа зогсож байгаа иргэд даарах, өлсөж цангах, тэр ч бүү хэл 00-ын асуудлаа шийдэж чадахгүй байна гэж гомдлыг бидэнд дайсныг УОК анхааралдаа авах шаардлагатай байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.