Нийслэлд орж ирсэн зээрийн сүргийг гаргана

Тус сүрэгт 300 орчим зээр байсан бөгөөд Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж иржээ. Харин тэднийг байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж эхэлсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргасан байна.  Цагаан зээрийн байгальд гүйцэтгэх үүрэг, экологийн ач холбогдол их байдаг. Тиймээс ан амьтдаа хайрлаж идэх хоол, хүнсийг нь үлдээхийг уриалж байна.

127724463 3395758983854801 2062990076277258989 n127228547 3395758690521497 6477551461598142901 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.