Засгийн газар: 17-оос доош градустай согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг LIVETV.MN сайт шууд дамжуулан хүргэж байна. Өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн тархалттай холбоотойгоор цаашид дагаж мөрдөх журмыг гаргасан. 

Дээрх шийдвэр дунд Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм 12-р сарын 11-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрээ зөөлрүүлж 17-оос доош градустай согтууруулах ундааг /пиво, вино/ худалдан борлуулахыг зөвшөөрсөн шийдвэр гарчээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр хийсэн ЭМЯ-ны мэдээллийн үеэр "Дархлаа сайтай хүн коронавирусийн халдвар авлаа ч өвчин нь хүндэрдэггүй. Маш хурдан эдгэж, эмчлэгддэг. Харин архи согтууруулах ундааны хэрэглээ нь дархлааг унагадаг. " гэсэн билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.