"Эрдэнэс-Тавантолгой" ХК нэрэмжит тэтгэлгээ гардууллаа

2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон 90 оюутан өчигдөр /2020.10.28/ батламжаа гардан авчээ. Батламж гардуулах ёслолын ажиллагаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд болж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, МУИС, ШУТИС, ХААИС-ын удирдлагууд, эрдэмтэд оролцсон аж.

122778288 3864325626910770 7475491905035305910 o (1)
Ёслолын ажиллагааны үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ “Эрдэнэс-Тавантолгой компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж уул уурхай, хөдөө аж ахуй, байгалийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнуудад тэтгэлэг олгодогт нь талархаж явдгаа илэрхийлье. Олон мянган оюутнуудаас шалгарч энэ тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутнуудаараа бахархаж байна. Урьд нь хамрагдсан оюутнуудын сурлагын амжилт нь сайжирч, маш сайн мэргэжилтнүүд болсон” хэмээн онцоллоо.

122792415 3864325716910761 3286760539202232647 o (1)
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярихдаа “Энэ тэтгэлгийг олгож эхлээд 7 жил болж байна. Ирээдүйн 40-60 жилд Монголын их бүтээн байгуулалт Өмнөговь аймаг, Тавантолгойн ордод өрнөнө. Энэ бүтээн байгуулалтад оролцох залуустаа одооноос хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж үзэж манай хамт олон энэ хөтөлбөрийг эхлүүлэн, хэрэгжүүлж байна. Ирэх жилүүдэд хөтөлбөрийг өргөжүүлж, мөнгөн дүнг нэмэх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бол өнгөрсөн хичээлийн жилээс тэтгэлэгт хөтөлбөрөө үндэсний хэмжээнд зарлан, хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийтдээ 350 орчим оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ.

122657917 3864325360244130 1134496598455074717 o (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.