Тайландаас 5,000 жилийн өмнөх халимны араг ясыг олжээ

Тайланд улсын нийслэл Бангкок хотын баруун эрэг Самут Сахоноос энэ сарын эхэнд эртний халимны араг яс олджээ. Уг араг яс бараг бүхлээрээ хадгалагдан ирсэн бөгөөд ойролцоогоор 3,000-5,000 жилийн настай хэмээн таамаглаж байна.

12 мерт урт уг халим нь Брайдын халимны төрөл байсан гэж эрдэмтэд үзжээ. Уг олдвор нь далай тэнгисийн түвшин, биологийн төрөл зүйлийн судалгаанд ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

.

Тайланд улсын Хүрээлэн буй орчны сайд Варавут Силпа-Арча араг ясны 80 гаруй хувь нь буюу сээр нуруу, хавирга, сэрвээний яс олдсон гэдгийг мэдээлсэн байна. Уг халимны зөвхөн толгойн хэсэг гэхэд л гурван метр урт байгаа юм.

 115663202 127234856 1121422468309024 6018796662578255605 o

Тайландын булангийн өнгөрсөн 10,000 жилийн түүх эрдэмтдийн хувьд ихээхэн сонирхол татдаг. Тэр үед далайн усны түвшин одоогийнхоос 4 метр илүү байжээ. Брайдын халим нь дэлхий даяар дулаан цаг ууртай, халуун орны бүсийн далайн тэнгист амьдарч байсан гэж үздэг.

 115663073 126901684 1121422758308995 3135057847307953083 o

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.