Хөвсгөлийн нэгдсэн эмнэлгийн эмчээс болж дахин нэг иргэн амиа алдав уу
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн хариуцлагагүй байдлаас улмаас нэг иргэн тус эмнэлэгт амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Уг буруутай үйлдэлдээ аймгийн нэгдсэн эмнэлэг уулчлалт хүсч буйгаа мэдэгдэж байсан юм. Улмаар аймгийн Засаг дарга ч тухайн эмнэлэг, албан тушаалтанд хариуцлага тооцохоо илэрхийлж байсан билээ.
Тэгвэл уг асуудал намжаагүй байхад тус эмнэлгийн ажилтны хайхрамжгүй байдлаас болж дахин нэг хүн амиа алдсан талаар нэгэн иргэн мэдээлжээ.
Энэ сарын 13-нд иргэн З-ийн ээж нь цусаар огиулж түргэн дуудсан байна. Гэтэл түргэний эмч бөөлжилт зогсоодог тариа хийгээд явжээ. Гэвч бие нь дээрдэхгүй байсан учир дахин түргэн дуудаад эмнэлэг рүү авч явахыг гуйсан ч эмч “Миний мэдэх асуудал биш. Хэсгийн эмчдээ ханд” хэмээн үл тоожээ. Харин хотод байдаг танилаараа дамжуулж 9-10 цагийн дараа эмнэлэгт очсон боловч цус их алдсанаасаа болж ээж нь амиа алдсан байна.
Энэхүү мэдээллийг хуваалцсан иргэний мэдээлэл дор хөвсгөлчүүд сэтгэгдэл бичихдээ маш олон ийм тохиолдол гардаг тухай, эмнэлгийн ажилтнуудын зан харилцаа, үл тоомсорлох байдлаас болж олон арван иргэн эрүүл мэндээрээ хохирч, амиа алдсан тухай бичжээ.
Эндээс тус эмнэлгийн хүнд суртал, иргэдэд үйлчилж буй байдал ямар хэмжээнд байгааг жирийн иргэд, олон нийтийн үгнээс дүгнэж болох ажээ.
Харн уг асуудалд анхаарах ёстой Эрүүл мэндийн яам, холбогдох хууль хяналтынхан хэрхэн ажиллаж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.
Манай Livetv.mn сайт эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй байдлаас болж иргэн амиа алдсан хэрэгт "ЭМЯ ямар арга хэмжээ авах" талаарх асуулгыг Эрүүл мэндийн сайдад тавьсан. Асуултын хариуг уншигч та бүхэнд эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.