LIVE: Халдварын тохиолдол 27-оор нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. 2020.11.24-ний 11:00 цагаас хойш ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод лабораториудад .

Улаанбаатарын зургаан тохиолдлын нэг тохиолдол нь ойрын хавьтлын давтан шинжилгээнд, бусад нь гэр бүл, караокеноос эхтэй хавтлын хүмүүс байсан. Эдгээр иргэд тусгаарлалтад байсан хүмүүс гэсэн үг.

Дархан, Орхон, Говьсүмбэр аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй.

Дотоодод нийт батлагдсан тохиолдол 262 боллоо:

Улаанбаатар хотод 60

Дорноговь аймагт 18

Айраг суманд 4

Замын-Үүд суманд 14

Сэлэнгэ аймагт 144

Сүхбаатар суманд 141

Мандал суманд 3

Дархан-Уул аймагт 20

Дархан суманд 18

Хонгор суманд 2

Орхон аймагт 17

Баян-Өндөр суманд 17

Говьсүмбэр аймагт 3

Сүмбэр суманд 3

Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нийт 959 хүн бүртгэгдсэн. Эндээс 149 хүн гурван удаагийн давтан шинжилгээ хийсэн бол 443 хоёр дахь давтан шинжилгээ хийгээд байна.  

. ХӨСҮТ болон Цэргийн эмнэлэгт нийт 350 хүн ажиглалт, эмчилгээ хийлгэж байгаагаас нэг иргэний биеийн байдал маш хүнд амьсгалын аппарат орсон. Гурван иргэний биеийн байдал маш хүнд байгаа юм. Хүндэвтэр 56, хөнгөн 291 иргэн эмчлэгдэж байна.

Коронавирусийн төлөв байдлыг харахад маш ойрын хүмүүс халдвар авсан байгаа юм. Гэр бүлийн хүмүүс өвчлөх эрсдэл, нэг орцын хүмүүс, үзвэр үйлчилгээ үзсэн зэрэг ойрын хавьтал халдвар авч байгаа юм.

  • Баянгол дүүрэгт 14
  • Сонгонихайрхан дүүрэгт 9
  • Баянзүрх дүүрэгт 17
  • Сүхбаатар дүүрэгт 11
  • Хан-Уул дүүрэгт 7
  • Багануур дүүрэгт 1
  • Чингэлтэй дүүргийн харьяалалтай нэг тохиолдол бүртгэгджээ.

Нийт батлагдсан тохиолдлын 32 гаруй хувьд нь шинж тэмдэг илэрсэн. Шинж тэмдгийн хувьд хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, амт үнэр мэдрэхгүй зэрэг илэрчээ. 

126517883 831580060963132 6325530284576230049 n

126289979 2081468858655503 679957300431899210 n

126817733 370224910749862 497566692822544176 n

127140346 665145034367047 5277546587918540029 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.