Дархан-Уул аймгийн өрх бүрийн нэг гишүүн PCR шинжилгээнд хамрагдаж эхэллээ

Дархан –Уул аймагт өнөөдрөөс эхлэн "Нэг өрх - Нэг иргэн"-ийг PCR шинжилгээнд хамруулах ажил өрнөж байна.

Өглөөний 08:00 цагт аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Мөнхбат нар тандалтын болон ариутгалын багийханд амжилт хүсч зааварчилгаа өгчээ.

Энэхүү шинжилгээг нийт 18 цэгээр дамжуулан өглөөний 08:00-13:00,  өдрийн 14:30-22:00 цагийн хооронд гурван өдрийн турш явуулах юм.

Өмнө нь түргэвчилсэн оношлуураар мөн хамрын арчидас өгсөн ч хамаагүй тухайн өрхөөсөө. Таны үндсэн багийн харьяалал хамаагүй гэдгийг сайн анхаарна уу. Энэ бол эцсийн баталгаажуулах шатны PCR шинжилгээ.

127141371 1637137903157511 244061593053890885 o

Шинжилгээнд хамрагдах өрхийн нэг иргэн хэн байх вэ?

 (Танай гэр бүлээс доорх асуултад хэн нь хамгийн их

“Тийм” гэсэн хариултыг авсан нь шинжилгээнд хамрагдана)

  • Эмнэлгээр тогтмол үйлчлүүлдэг
  • Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг
  • Олон хүнтэй харьцдаг ажил, хөдөлмөр эрхэлдэг (хууль сахиулах, гал сөнөөгчид, багш г.м)
  • Сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд халуурах, ханиаж найтаах, ядрах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байсан
  • Сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд олон нийтийн газраар олон удаа явсан өгүүлэмжтэй
  • Халдварт бус өвчний өгүүлэмжтэй (артерийн даралт ихсэх, чихрийн шижин өвчтэй, зүрх, уушгины өвчтэй, хэт таргалалттай г.м)
  • 60 түүнээс дээш настай

127088047 1637123643158937 5206966509636821068 o1

127085094 1637123649825603 8280304261677392535 o

126862356 1637135933157708 8523243033446939651 o

126836740 1637135973157704 6161755216257376203 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.