Т.Мөнхсайхан: Халдвар нэмэгдэхгүй бол 12-р сарын 1-ээс хойш хөл хориог дөрвөн үе шаттай үргэлжлүүлнэ

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Өнөөгийн манай улсын нөхцөл байдал болон төрөөс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

Энэхүү хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төслийг танилцуулах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.