Нийслэлийн долоон дүүргийн 15 хороонд коронавирусийн халдвар бүртгэгджээ

Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ гурван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хот дахь нийт халдварын тоо 54-т хүрлээ. 

"Буянт-Ухаа-2" хороололд батлагдсан тохиодолтой хамт

Мөн батлагдсан тохиолдолтой Төмөр замын өрхийн эрүүл мэндийн сувилагч, өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон нэг хүн тус тус шинээр бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлуудын гэрийн байршил тухайн дүүрэгт байгаа боловч тэр хүмүүс янз бүрийн арга хэмжээнд халдвар авсан хүмүүстэй хамт оролцсон. Үзвэр үзсэн караокед орсон хамт хоол идсэн бариа засал хийсэн ийм хүмүүс өвдсөн.

Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороо
Сүхбаатар дүүргийн 16, 18, 13 дугаар хороо
Баянгол дүүргийн 18, 1, 4, 6 дугаар хороо
Сонгинохайрхан дүүргийн 7, 19 дүгээр хороо
Хан-Уул дүүргийн 21, 10, 16 дугаар хороо
Багануур дүүргийн 4
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг, амьдардаг хүмүүс коронавирусийн халдварт өртсөн байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Иймд дээрх хороонд амьдардаг иргэд харьяа шинжилгээ өгөх цэг дээр очиж, коронавирусийн түргэвчилсэн тест өгөх хэрэгтэйг дурдлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.