Жо Байдены багт хэн багтав

Ерөнхийлөгч Дональд Трамп эрх мэдлээ шилжүүлэн өгөхөө хүлээн зөвшөөрсний дараа олон улсын эх сурвалжууд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден багаа хэрхэн бүрдүүлснийг сонирхож эхэллээ.

Хамгийн их анхаарал татсан сонголт нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керрийг багтаа оруулсан явдал байлаа. .

Жон Керри Төрийн нарийн бичигийн дарга байхдаа АНУ-ыг төлөөлөн 2016 онд Парисын цаг уурын хэлэлцээрт гарын үсэг зурсан ч Трампын үед Америк уг хэлэлцээрээс нэрээ татсан анхны улс болсон. Гэсэн ч Байден хэлэлцээрт эргэн нэгдэхээ сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байсанчлан энэ чухал үүрэг даалгаврыг Жон Керрид найдаж даалгажээ.

 115615898 gettyimages 523636510 1

Харин Байден Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа Төрийн нарийн бичгийн даргын албыг удаан хугацаанд түүний туслахаар ажилласан Энтони Блинкен хүлээлгэн өгөхөөр болжээ. Сангийн сайдын үүргийг Холбооны нөөцийн сангийн дарга байсан Жэнет Иеллен гүйцэтгэх юм байна.

 115617129 hi063728928

Одоо мэдэгдэж байгаагаар Жо Байден сонгуулийн 306 коллегийн санал авч ялсан бол Трамп 232 саналаар ялагдаж байгаа юм. Ирэх сарын 14-ний өдөр сонгуулийн коллегийн дүнг албан ёсоор баталгаажуулна.

Түүнчлэн Байдены баг Үндэсний тагнуулын албаны даргаар анх удаа эмэгтэй хүн сонгосон болон Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах яамны сайдаар анх удаа латин гаралтай улс төрчийг томилох гэж байгаагаар онцлог болж байна. . Харин Алехандро Майоркас Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах яамны сайдад нэр нь тодорсон байна.

joe biden estados unidos america 538207869 165850980 1024x576

Бусад тодорхой болоод буй томилгоог сонирхуулахад Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр Жэк Сулливан, НҮБ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Линда Томас Грийнфиелд нэрлэгджээ.

 115614183 newpositions

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.