Замын хөдөлгөөнд зайлшгүй оролцох шаардлагатай 11 мянган машин QR код бүхий тусгай зөвшөөрөл авчээ
QR код бүхий автомашины тусгай зөвшөөрлийг хэрхэн олгож буй талаар Нийслэлээс нэгдсэн мэдээлэл өглөө.
Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.
Үүнд зөвхөн 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын албаны хэрэгцээний автомашиныг хамруулна. Энэ чиг үүргийн байгууллагууд nokshtab@ulaanbaatar.mn хаяг руу майл хаяг явуулна.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд зайлшгүй оролцох шаардлагатай 11 мянган машин QR код бүхий тусгай зөвшөөрөл авсан байна.
Машины тусгай зөвшөөрлөө авахдаа: Smartcar.mn сайт руу хандан өөрийн автомашины улсын дугаарыг оруулан гарч ирсэн QR кодыг татаж авна.
Энэхүү QR код бүхий тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааг нь хязгаарлаагүй аж ахуйн нэгжүүд л авах бөгөөд, бусад иргэн, аж ахуйн нэгж хамаарахгүй.
Мөн өдөр бүр цагаар эмчилгээнд ордог, эмнэлгийн тусламж байнга авах шаардлагатай иргэд өөрсдийн эмнэлгийн бичгээ цагдаа нарт үзүүлэн хөдөлгөөнд оролцож болно.
nokshtab@ulaanbaatar.mn хаягаар 13 салбарын чиг үүрэг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний автомашинаа бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ үү.
Эмнэлгийн байгууллагын ажилчид хувийн автомашинаар зорчихдоо ажлын үнэмлэхээ үзүүлэн замын хөдөлгөөнд оролцоно. Зөвшөөрөгдсөн чиг үүргийн байгууллагын ажилтан бүрд тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.