СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-23

LIVE: Хөвсгөл аймгийн сэжигтэй зургаан тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хөвсгөл аймагт өчигдөр түргэвчилсэн оношлуураар COVID-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээг авахад зургаан сэжигтэй тохиолдол гарсан тул тухайн өдрийн 22:00 цагаас өнөөдрийн 22:00 цаг хүртэл Мөрөн сумаас гарах хөдөлгөөнийг хааж, томоохон зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг энэ хугацаанд түр зогсоон, ариутгал халдваргүйтгэл хийх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргаад байв.

ХӨСҮТ-д ирүүлсэн сорьцын хариу сөрөг буюу халдваргүй гарчээ.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр "Коронавирусийн халдвар дотооддоо бүртгэгдсэнээс хойш манай Хөвсгөл аймаг руу нэвтэрсэн 1800 иргэний бүртгэл байгаа. Эдгээр иргэдийг гэрийн ажиглалтад байлгаж байна. Хөвсгөл аймагт 800 орчим хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эрсдэлтэй тохиолдол гарсан . ХӨСҮТ-д явуулсан сорьцын хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна" гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.