СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-23

БХБЯ Улсын онцгой комисст 26,2 сая төгрөг хандивлалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Барилга, хот байгуулалтын яам, харьяа байгууллага, төслийн нэгжүүд болон нийт ажилтан, албан хаагчид нэгдэж 1-3 өдрийн цалин буюу 26,2 сая төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр хандивлажээ.

Хандивыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө. 

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян:

-Коронавируст халдвар \Covid-19\ цар тахлаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хүнд нөхцөлд хандив өргөж байгаа албан хаагч нарт талархал илэрхийлье. Та бүхний хандив бидний ажилд маш их тус болно. Монголын ард түмэн энэ цар тахалыг хохирол багатай давахын тулд хамтдаа хичээж байгаад талархаж буйгаа хэллээ.

“COVID-19” вирусийн тархалтыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй хандивт нэгдсэн барилгын салбарын 9 байгууллага:
Барилгын салбарын компаниуд,
• Барилга,хот байгуулалтын яам
• Барилгын хөгжлийн төв ТӨААҮГ
• Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар
• Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл
• “Ногоон нуур
• Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл
• Дархан хотын бохир усны менежментийн төсөл
• Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслүүд нэгджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.