СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-23

Л.Халтар: УБТЗ-ын 15 мянга гаруй ажилтнаас коронавирусийн шинжилгээ аваад байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Төмөр зам дагасан халдвар таван аймагт гарч, төмөр замын ажилчдаас коронавирусийн халдвар илрээд байгаа. Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар УОК-ын хуралдааны үеэр дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр, Төмөр замын 461 ажилтан тусгаарлалтад байна. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын 15 мянган ажилтнаас 300 орчим хүн л шинжилгээнд хамрагдаагүй байна. Эдгээр иргэдийн хувьд ээлжийн ажилтай эсвэл хөдөө байгаа юм. Эдгээр иргэдийг өнөөдөртөө багтаан шинжилгээнд хамруулна. 

Машинч, туслах машинч, сэлгээний бригад, тооцооны төвүүдийн ажилтан, зарим өртөөний удирдах ажилтнууд тусгаарлагдсан учир бусад өртөөнөөс хүн томилох замаар орлуулан ажиллаж байна. 

. Иймд УБТЗ-ын үйл ажиллагаа хэвийн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 513 ажлын байранд эрсдэл үүсэж байгаа тул яаж тархалтыг хурдан хумих вэ, хөдөлгөөний аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулж байна. 

. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний гадна тал бол гайгүй байна гэлээ.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.