СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-23

Иргэдийн асуултад хариулт өгөөч, дарга нар аа!

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед иргэд олон нийтэд тулгамдаж буй олон асуудал гарч байна. Төр засгаас гаргаж буй шийдвэрүүд иргэдийн бодит амьдралтай авцалдахгүй, эсвэл нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шийдвэрүүд гарч байгаа тул иргэдээс манай редакцид олон асуулт ирж байна. Иргэдээс ирж буй асуултуудыг бид өдөр бүр цуварлаар хүргэж эхэллээ.

11-р сарын 23-ны өдөр LIVETV телевиз болон LIVETV.MN сайтын редакцид иргэдээс ирсэн асуултуудыг хүргэж байна.

Асуулт-1: Хүнсний зах ажиллаж байгаа ч хүнсний зах явах гэсэн иргэдийг явуулахгүй байна. Яах ёстой вэ?

Асуулт-2: Зуслангийн бүс рүү явуулахгүй байна. Өөрийн дүүрэг доторх зуслангийн бүс рүү явуулж болно гэх боловч болохгүй байна. Тухайлбал, Толгойт дахь зуслан руугаа явах гэхэд явуулахгүй байна?

Асуулт-3: Хилийн чанадад төрсөн хүүхдийн бүртгэлийг албажуулах гадаад паспорт хэвлэх зэрэг ажлууд яаж хийгдэх бэ?

-Тэд оршин суух зөвшөөрлөө авах, даатгалдаа хамрагдах, вакцинаа хийлгэх зэрэгт гадаад паспорт хэрэг болж байдаг. Ийм хүндрэлд олон хүнийг оруулахгүйн тулд арга хэмжээ авч ажиллаж байна уу. УБЕГ утсаа авахгүй, хариулахгүй байна?

Асуулт-4: Банк бус санхүүгийн байгууллагууд зээл болон зээлийн хүүг хойшлуулж болно гэсэн атал зээлийг татан аваад байна. Яах ёстой вэ?

Асуулт-5: Улсын онцгой комиссоос “Улаанбаатар хотод ирээд гацсан хөдөө орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулсны үндсэн дээр ойрын үед хотоос гаргана” гэж мэдэгдсэн. Гэвч хөдөө орон нутгийн иргэд шинжилгээнд хаана, хэрхэн хамрагдах, нэгдсэн нэг журмаар шинжилгээг авах уу эсвэл Улаанбаатар хотод шинжилгээ авч буй 18 цагийн аль нэг дээр очод өгч болох уу?

Асуулт-6: Хөдөө орон нутгийн иргэдийг явуулахаар боллоо гэхэд орон нутгийн нийтийн тээврийг явуулах уу? 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.