СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-23

Ардчилсан намын ҮБХ "Коронавирусийн эсрэг бүтээж буй вакцинууд ба Монголчууд" сэдвээр хуралдлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо долоо хоног бүр цахим хуралдаан хийхээр болсон. Өнгөрөгч долоо хоногт буюу 11 дүгээр сарын 19-ны өдөр "Цар тахлын үеийн эдийн засаг, 2021 оны төсвийн алдаа дутагдал болон засч залруулах боломжийг эрэлхийлсэн асуудлаар хуралдаж, гишүүд харилцан мэдээлэл солилцсон.

Тус хуралд Ардчилсан намын ҮБХ-ны 140 гаруй гишүүн оролцсон бөгөөд ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын гишүүн Т.Батцогт, Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, .

Өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат "Оюутолгойн үйл ажиллагаанд хийсэн анализ" сэдэвт илтгэл тавьсан. Уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцжээ.  

Харин 

Ж.Амарсанаа: . Вакцин бүтээх судалгаанд дэлхийн хэмжээнд 34 орны 321 байгууллага оролцож байна. Эмнэл зүйн судалгааг 33 судалгааны хүрээлэн хийж байгаа. 240 гаруй мянган хүн дээр туршилт хийсэн. Вакцины 9-10 төрөл байдаг бөгөөд коронавирусийн вакциныг бүх аргаар туршиж байна.

Амжилттай явж байгаа 13 вакцин бий. "Модерна" вакцин хамгийн түрүүнд эмнэл зүйн судалгаанд орсон. Вирусээс хамгаалах чадвар 94,5 хувь, 32-34 доллараар үнэлэгдэж буй. 

ХБНГУ, АНУ-ын хамтарсан Байонтек, Файзер гэх компаниуд бүтээсэн вакцинаа 90-95,7 хувь хамгаалж чадна гэж үзсэн. Дунджаар нэг хүнийг 19,77 доллараар вакцинжуулна. 2020 онд 100-аад сая тун, 2021 онд 1,3 тэрбум тун вакцин үйлдвэрлэж чадна гэж амласан байгаа. Хамгийн их санхүүжилтийг АНУ, ХБНГУ зэргээс авсан. Тэдгээр орнуудад түрүүлж вакцинаа өгнө.

ОХУ-ын "Гамалея" гэх эрдэм шинжилгээний хүрээлэн "Спутник-5" вакциныг түрүүлж зарласан. Олон мянган хүнд туршиж үзэх зарчмыг алдаж шууд зах зээлд зарласан. Эхний ээлжинд эмч, багш, төрийн зарим албан хаагчдаа вакцинжуулаад эхэлсэн. 2020 оны сүүлчээр 200 сая тун үйлдвэрлэнэ. Хамгаалах чадвар 92 хувьтай гэж өөрсдөө үзсэн. 

Их Британийн Астра зенека, Оксфордын их сургуулийн хамтарсан вакцин бий. ОХУ-ын бүтэцтэй нилээн төстэй. Туршилтын нэг хүн дээр мэдрэлийн шинж тэмдэг илэрсэн тул түр завсарласан боловч одоо үргэлжилж буй. Хамгаалах чадвар 99 хувь. Ашгийн төлөө бус байгууллагуудаас маш их санхүүжилт авч байгаа учраас нэг тунгаа 4 хөн доллараар үнэлсэн. 

БНХАУ "Синовак" нэртэй вакцин туршиж байгаа. Гэсэн ч сайн дурын нэг оролцогч эндсэн байх магадлалтай гэж ХБНГУ үзсэн. Жилдээ 200 сая тун үйлдвэрлэж чадна гэж байгаа. 

АНУ вирусийн уургийг ашиглаж "Новавакс" гэх вакцин туршиж, жилдээ 2 тэрбум тун үйлдвэрлэж чадна гэж амласан. Канад 60 сая тун авна гэх мэтээр урьдчилан захиалга өгсөн байгаа. 16 долларт багтааж зах зээлд гаргах төлөвлөгөөтэй. Мөн "Жонсон энд Жонсон" туршилтаа хийж байна. Хоёр удаагийн вакцинжуулалт хийх бөгөөд нэг тунгаа 10 доллараа үнэлсэн. АНУ 1,4 тэрбум долларын санхүүжилт хийсэн. 

ХБНГУ "Кюрвак" нэртэй вакциныг үйлдвэрлэж 30 мянган хүнд туршилт хийсэн. Дэлхийн тэрбумтан Билл Гейтс хөрөнгө оруулсан гэж ярьж буй. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
80.110.109.128

Улс төр гээд байлгүй ажилдаа төвлөрөөд ажилуул мундаг сайн толгойтой нөхөр юм бгаа

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.9

Тийм шүү зөв асуудал.вакцины асуудалд анхаарлаа хандуулж байгаад баярлалаа.сөрөг хүчин мэдээлэл өгч, хөндлөнгийн хяналт тавихгүй бол болохгүй цаг үe.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.