СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Америкчууд ирэх сард коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын коронавирусийн эсрэг вакцины хөтөлбөрийг удирдаж буй доктор Монсеф Слауигийн хэлснээр ирэх 12 дугаар сарын 11-н гэхэд тус улсын иргэд эхний ээлжийн вакцинжуулах хөтөлбөрт хамрагдах юм байна. Хэрэв вакцинжуулах хөтөлбөрийг холбогдох байгууллагууд албан ёсоор хүлээн зөвшөөрвөл 24 цагийн дотор вакциныг вакцинжуулах цэгүүдэд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.

Тус улсад коронавируст цар тахлаар 12 сая гаруй хүн халдварлаж, 250,000 гаруй хүн нас бараад байгаа юм. Ойрын өдрүүдэд халдварын тархалт хурдацтай нэмэгдэж, нэг хоногт хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдэж байна.

Америкчуудыг ирэх сард багтаж эхний ээлжийн вакцинжуулах хөтөлбөрт хамрагдана гэсэн мэдээлэл гарахаас долоо хоногийн өмнө Германы нийслэл Берлин хотын иргэд энэ он дуусахаас өмнө вакцинжуулалтад хамрагдахаар болсон гэдгээ мэдээлсэн. Эхний удаад тус хотын 450,000 орчим иргэн хамрагдана гэсэн юм.

. Pfizer компани 2020 он дуусахаас өмнө зөвшөөрлөө авчихвал 50 сая тунг үйлдвэрлэх боломжтой гэжээ.

Хүнс, эм бэлдмэлийн газар 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж дээрх вакцинуудад албан ёсны зөвшөөрөл өгөх эсэхээ шийдвэрлэх юм байна. Доктор Слауи уг хуралдаанаас хойш багадаа хоёр хоногийн дараа гэхэд вакцинжуулах хөтөлбөр эхлэх боломжтой гэж төлөвлөсөн бөгөөд мужуудад тараахдаа хүн амын тоонд нийцүүлнэ. Харин муж бүрийн захиргаа хэнийг түрүүлж хамруулахаа бие даан шийдвэрлэх ажээ. Мэдээж хэрэг коронавирустэй галын шугаманд тэмцэж буй эмнэлгийн ажилтнууд, ахмад настнууд зэрэг халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгүүдийг хамруулах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.