Ронни 54 дэх удаагаа чансаа олгох тэмцээний финалд шалгарлаа

34866172705 40cb3a96ea o 01 

Хагас шигшээд дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан дэлхийн чансааны 19-т эрэмбэлэгдэж буй Али Картертай, дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч Жапп Трамп аварга Девид Грейстэй тус тус тоглолоо.

Эхний тоглолтод Ронни аварга 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хожигдсон хариугаа Али Картераас авч 6:3 харьцаагаар хожил байгууллаа. 

Харин хагас шигшээ нөгөө тоглолтод Жадд Трамп аварга чансаа доогуур Девид Грейсийг дөрөв дэх удаагаа буулган авлаа. Хоёр тамирчны хувьд хамгийн анх одоогоос 10 жилийн өмнө анх учраа таарч байлаа. 

Ийнхүү "Northern Ireland Open 2020" тэмцээний финалд Ронни О Сулливан болон Жадд Трамп аваргууд гурван жил дараалан тунаж үлдээд байна. Финалын тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 21 цагт явагдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.  

 

www.livetv.mn/sport сувгийн 11.22-ны Ням гарагийн хөтөлбөр
www.livetv.mn/sport сувгийн 11.22-ны Ням гарагийн хөтөлбөр

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.