СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Коронавирусийн нийт тохиолдол 608 болж нэмэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Коронавирус 218 улсад бүртгэгдэж, 57 сая гаруй хүн дэлхий даяар халдварлаад байна. 240,000 гаруй шинэ тохиолдол өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 20,000-аар их байгаа бөгөөд энэ нь хамгийн өндөр тохиолдол болж байна.

Манай улсад нийт 608 хүн коронавирусийн халдвар авсан байна. Хэрэв бид хөл хорионы хатуу чанга хөл хорио, хариу арга хэмжээг яаралтай авч чадаагүй бол энэ тоо 4-5 дахин их байх байжээ. .

Манай иргэд коронавирусийн урьдилан сэргийлэх шинжилгээнд сайн дураараа идэвхтэй оролцож байна. ЭМЯ-ны 323002 дугаарт 160 иргэн залгаж холбогдон, зөвлөмж авлаа.

ХӨСҮТ:

11 дүгээр сарын 22-ны өдөр ХӨСҮТ-ын 2, Сэлэнгэ аймгийн 2 лабораторид 1,305 хүнд шинжилгээ хийхэд 26 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Сэлэнгэ аймагт 77, Улаанбаатар хотод 40 тохиолдол болж байна.

Нийт өвчлөгсдийн 56 хувь нь буюу 337 хүн эдгэжээ. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс гурван хүний биеийн байдал хүнд байна. Бид халдвар тээгчдийн ойрын хавьтлын 800 орчим, хоёр дагч хавьтлын 700 гаруй хүнийг илрүүлэн ажиглаж, тандаж байна.

. Ханиалгах, хоолой өвдөх, ханиалгах, найтаах, нус гоожих, толгой өвдөх, нүд улайх, дотор муухайрах, үе мөч өвдөх, ядрах, унтаарах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй холбогдох байгууллагуудад хандахыг зөвлөж байна. Халдвар авсан иргэдийн дундаж наслалт 32 байна. 

Эм эмчилгээний тухайд тандсан болоод халдвар авсан иргэдэд тусгайлан зааварчлахгүй бол иргэд холбогдох газарт мэдэгдэлгүй нууцаар эмчилгээ хийж болзошгүй тул бид нийтэд ил тод, нэг нэгэнгүй тайлбарлаж болохгүй байна. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, ариун цэврийн дэглэмийг сайтар барьж, амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэх уусмал нойтон салфеткатай явах ёстой.

Дархлаа тогтоох хоёр арга бий. Нэгдүгээрт хувь хүн өөрийн дархлаагаа унтаж амрах, цэвэр агаарт байх, хоол унд сайн хэрэглэх энгийн арга байдаг. Хоёрдугаарт өвөрмөц дархлаа буюу вакцинаар дархлаа тогтоодог. Одоогоор дэлхий дахинд зургаан вакцин маш сайн дархлаа тогтоож байна.

Монгол улсын засгийн газар вакцин авахаар холбогдох байгууллага, донор орнуудад хандан ажиллаж байгаа юм. Дэлхийн хүн амд, дорой буурай орнуудад ижил хэмжээнд вакцинжуулах хөтөлбөрт манай улс хамрагдсан. .

Улсын хэмжээнд хоёр том каластр буюу багц өвчлөл бүртгэгдэж байна. Эхнийх нь Улаанбаатар хотод байгаа. Улаанбаатар хотод эхэлж бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлын 300 гаруй хүнээс 34 хүн халдвар авсан нь илэрсэн. Төмөр зам дагасан таван аймагт ойрын хавьтлуудыг илрүүлсэн байгаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.