СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-21

LIVE: Маргаашаас 13 байгууллагын ажилтан, эмнэлгийн тусламж авах хүмүүс энгийн горимоор хөдөлгөөнд оролцоно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг: Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд үйлчилнэ. . Цар тахлыг хумисан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих 2-3 төлөвлөгөөг боловсруулж байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: . Нийтийн тээврээр өдөрт 500 мянган хүн үйлчлүүлж байсан. Яг одоогоор 50,000 гаруй иргэнд үйлчлэх шаардлага үүссэн. Аль болох өвчин халдварлах нөхцөлийг бууруулах зорилгыг бид эрхэм болгосон. 

Хүнсний хангамжийн 5000 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж, дуусаад цагдаагийн байгууллагад QR кодыг бүртгэлийг өгсөн. Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг 10 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг ойрын хугацаанд хийнэ. Хүнсний түгээлтийг 07:00-17:00 цагт хийнэ. . Өнөөдрийн гаргасан шийдвэр бол албан хаагч нар, хүнсний үйлдвэрт ажиллаж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж, тодорхой хэмжээний арга хэмжээг сулруулж байгаа юм. 

Д.Нарантуяа: Хэрвээ хөл хорио тогтоогоогүй бол халдвар авах хүний тоо 2000 орчим байх байсан 

Энэ үеэр коронавирусийн халдварын зураглалыг бүрэн хийсэн талаар хэлсэн бөгөөд хөл хорионы дэглэм сахиагүй бол ямар үр дүн гарах байсан талаарх судалгааг Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа танилцууллаа. 

Тэрбээр “Коронавирус хүндэрсэн үедээ амьсгалын замын хүндрэлийг үүсгэж, олон системийг доголдуулдаг. Ийм учраас хөл хорионы дэглэмийг хатуу барих нь зөв гэж үзэж байна.

Хэрвээ хатуу хөл хорио тогтоогоогүй бол долоо хоногийн дараа 555, цаашлаад халдвар авах хүний тоо 2,000 орчим болж өсөх хандлагатай байх тандалт хийсэн. Манай улсын хүн амын 4 хувь нь ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөх эрсдэлгүй гэсэн судалгаа гарсан.

Ихэнх хувь нь халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн үг. .

Батлагдсан тохиолдол болох 146 хүний ойрын хавьтал болох  700 хүнийг бүрэн шинжилгээнд хамрууллаа. Хоёр дахь хавьтлуудад шинжилгээ хийгээд явж байна. Одоогоор бид тандалтын зураглалтай болсон учраас хөл хориог тодорхой байдлаар багасгаж болно гэсэн зөвлөгөөг эрдэмтдийн зүгээс өгч байна” гэлээ.

ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг "" хэмээн тодотголоо.

Улаанбаатарт гацсан хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлын төлөвлөгөө боловсруулж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Хөдөө орон нутгаас ирээд Улаанбаатарт гацсан хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлын төлөвлөгөө боловсруулж байна. Иргэд шинжилгээ өгөөд орон нутаг руугаа зорчих боломж бүрдсэн ч тухайн орон нутагт хэрхэн хөл хорионд байлгах вэ гэдэг асуудал УОК яригдаж байна. Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянахын тулд иргэний үнэмлэхний QR кодыг очсон газар болгонд бүртгэжүүлнэ. Иймд иргэд маань иргэний үнэмлэхээ авч явах хэрэгтэй болж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.