Дарханчууд супер байна
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт коронавирусийн 16 тохиолдол бүртгэгдээд байгаа. Яг энэ цаг үед Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалыг онцгой дэглэм тогтоосон үед бусад аймгуудаас хамгийн түрүүнд зөв зохион байгуулалтыг хийж голомтыг хурдан шуурхай илрүүлсний ачаар Дархан-Уул аймгийн хэмжээнд хэсэгчилэн хөдөлгөөнийг нээх арга хэмжээг аваад байгаа юм.


Тэгвэл өнөөдөр сошиалд орчинд Дархан-Уул аймгийн иргэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээг тус бүрдээ онц сахиж, хөдөлгөөнд оролцож байгаа зураг нь түгээд байна. Тус аймгийн иргэд дэлгүүртээ орж хүнсээ авахдаа зайгаа барьж, хөл хорионы дэглэмээ сайн сахиж байна.
Хөл хориотой өдрүүдэд аймгийн Засаг дарга Б.Азжаргал иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, зохих хариу арга хэмжээг авч ажилласан байна. Тухайлбал, Дарханд гемодиализ эмчилгээнд хамрагддаг 60 гаруй иргэн байдаг. Тэдгээр иргэдийн эмчилгээг тасалдуулахгүй байх үүднээс тусад нь тээврийн хэрэгсэл гаргаж эмнэлэгт ирж эмчлүүлэх буцааж гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулжээ.

Түүнчлэн Дарханчууд орлогогүй болсон иргэддээ тусламж хүргэж байна. Энэ мэт нэгдсэн нэг зохион байгуулалттай, захирамж шийдвэр нь ойлгомжтой байснаар энэ цар тахлыг давж гардаг гэдгийг дэлхийн олон орнууд харуулсан шиг Дарханчууд бас харуулж чадаж байна.





Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.