Видео: Багануур дүүрэгт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдлээ

Энэ сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийлгэхэд тухайн тохиолдол батлагдсан болохыг тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн мэдээлжээ.

Ойрын болон дам хавьтал 37 хүний түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарсан

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Багануурчууддаа яаралтай хүргэх мэдээ байна. Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор . Халдвар илэрсэнтэй холбоотой гэрийн дэглэм сахиж, хүн хоорондын зайг баримталж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг хүсье” гэлээ.

Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш хавьтлыг тодорхойлох яаралтай хийж, ойрын хавьтал 17, дам хавьтал 20 хүнд түргэвчилсэн сорил тавихад сөрөг гарсан байна. Эдгээр 37 хүний шинжилгээг PCR шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ уруу илгээжээ. Өчигдөр тус дүүрэгт 92 хүн сайн дурын шинжилгээ хийлгэсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээ мөн сөрөг гарчээ.

FB IMG 1605923058952

Иргэд гэрээсээ гарахгүй байж, амны хаалт зүүж, гараа тогтмол угааж мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг ягштал баримталж чадвал бид энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна хэмээн дүүргийн онцгой комисс мэдээллээ.

FB IMG 1605923065781

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.