Эрдэнэт хотын ковид-19-ийн халдвартай гурван иргэний маршрут
Ковид-19-ийн халдварын тархалтыг хумих зорилгоор халдвар тээгчийг олж тогтоох, халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж буй.
- Эрдэнэт хотод батлагдсан 13 тохиолдол байгаа бөгөөд тухайн 13 иргэний анхны хавьтал болон ар гэрийн таван хүнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна.
- Батлагдсан тохиолдол дунд 14 болон 4-р сургууль, 4-р цэцэрлэгт суралцдаг 4 хүүхэд байсан.
- Эрдэнэт үйлдвэрт ажилладаг халдвартай хүний ойрын хавьтал байж болзошгүй 180 хүнд шинжилгээ хийхэд вирусийн халдваргүй болох нь тогтоогдсон. Үлдсэн ажилчдыг 100 хувь шинжилгээнд хамруулахаар бэлдэж байгаа аж.
Орхон аймгийн онцгой комиссын мэдээллээр халдвартай нь батлагдсан 13 хүнээс тодорхой болсон гурван хүний маршрутыг зургаар оруулж байна.

Үлдсэн арван иргэний маршрут удахгүй тодорхой болох юм. Учир нь иргэд олон асуултад хариулж, зорчсон газраа мартах, нэмж тодруулах шаардлага үүсэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.