БЗД-ийн 4,9-р хороонд яаралтай арга хэмжээ авах үүрэг өгчээ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өчигдөр захирамж гаргаж, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тус дүүргийн 4,9,26 дугаар хорооны нутаг дэвсгэрт цар тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хэсэгчилсэн дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн.
Нөхцөл байдлын дагуу Баянзүрх дүүргийн удирдлагууд, тусгай чиг үүргийн байгууллагууд өнөөдөр шуурхай хурал хийсэн байна.
Тус хурлаар:
1. Цар тахлын үед цаашид Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
2. Коронавирусын халдвар илэрсэн 4,9-р хороонд тандалт судалгаа яаралтай хийж, зохих арга хэмжээг авах талаар
3. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв, захуудад халдваргүйжүүлэлт, ариутгалыг яаралтай хийх.
4. Баянзүрх дүүргийн хэмжээнд ил задгай овоорсон хогийг яаралтай ачих
5. Дүүргийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл иргэдийг хоол хүнсээр хангах
6. Дүүргийн хэмжээнд өрхийн орлого тааруу, амьжиргааны түвшин доогуур айлуудыг хоол хүнсээр хангах
7. Дүүргийн алслагдсан хороо, өрх айлуудыг түлшээр хангах асуудлуулыг ярилцаж, холбогдох алба, хэлтэсд үүрэг өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.