СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-11-19

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Харин өчигдөр тэгээд шийдчихлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Засгийн газрын өчигдрийн шийдвэрээр ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар болсон талаар мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын цахим чуулганы үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монголбанк Эдийн засгийн байнгын хороонд зээлийн хүүг хойшлуулж болохгүй, бүтэхгүй гэсэн зовлон ярьдаг. Гэтэл ЗГ-ын хуралд орохоороо болно гээд амлалт өгч байна гэж буруушаав.

Иргэд зээлийн хүүг хойшлуулах гэдэг асуудлыг хүсээгүй. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ. Үүний оронд зээлийн хүүг бууруулах, боломжтой бол түр хугацаанд тэглэх арга хэмжээ авах нь илүү оновчтой. Тэгэхээр зээлийг хойшлуулж яг чадах юм уу хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нараас асуулаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ипотекийн зээлийг хойшлуулж байсан. Энэ хүрээндээ дахин хойшлуулна.” хэмээсэн юм. Уг асуудалд УИХ-ын дарга Г. Занданшатар “Монголбанк хариуцлагатай юм ярина шүү!!! гэсэн юм.

СЗХ-ны дарга Д.Баярсайхан “СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулиар зээлийн хүүг тэглэх гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл иргэд, аж ахуйн нэгжүүд гэрээний үндсэн дээр зээлийн харилцаанд орж байгаа. ” гэсэн юм.

Гэвч Засгийн газар шийдвэр гарсны маргаашнаас банк болон санхүүгийн байгууллагууд иргэдийг энэ сарын зээлийн төлөлтөө төлж, ирэх сараас зээлээ хойшлуулах ёстой хэмээн утсаар ярьж анхааруулж эхэлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.36

Am ajiln zoroodl baih yumaa

Irgen
3 жилийн өмнө
202.72.242.139

Hvv aldnga nemegdhgvi hugtsaa bol sungaj bolno teriig bol medn ee gol mongo l nemgdhgvi bol bolloo

Munhtsetseg
3 жилийн өмнө
66.181.161.6

Turiin alban haagchiin zeel hoishluulj uguush banknaas asuuhaar manaid tiim medegdel ireegui gh ymaa 2 oyutanatai.mash hund bn

Munhtsetseg
3 жилийн өмнө
66.181.161.6

Turiin alban haagchiin zeel hoishluulj uguush banknaas asuuhaar manaid tiim medegdel ireegui gh ymaa 2 oyutanatai.mash hund bn

Munhtsetseg
3 жилийн өмнө
66.181.161.6

Turiin alban haagchiin zeel hoishluulj uguush banknaas asuuhaar manaid tiim medegdel ireegui gh ymaa 2 oyutanatai.mash hund bn

Munhtsetseg
3 жилийн өмнө
66.181.161.6

Turiin alban haagchiin zeel hoishluulj uguush banknaas asuuhaar manaid tiim medegdel ireegui gh ymaa 2 oyutanatai.mash hund bn

Зочин
3 жилийн өмнө
64.119.17.231

Зээлийн % багасгаад өгүүл их айлын нуруун дээрээс ачаагын хөнгөлж өгнө дөө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.