СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-19

ТАНИЛЦ: Монгол улсад байгаа хүнсний нөөц

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаан дээр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн тоон мэдээллийг танилцууллаа.


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Хүнсний хангамж, нөөц хангалттай байна. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн байгаа. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсчихвий, сандрахвий гэдэг үүднээс болгоомжлол байсан юм. 

-Мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног нөөц
-Гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
-Төрөл бүрийн будаа 57 хоног
-Хуурай сүү 30 хоног
-Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
-Ургамлын тос 22 хоног
-Төмс 316 хоног
-Хүнсний ногоо 62 хоног нөөцтэй
-Элсэн чихэр 60
-Давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна.

Засгийн газар, УОК гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бүх төрлийн будаа, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээл ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотооддоо бий болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг гааль НӨАТ чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг энэ үеэр хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.