LIVE: Улаанбаатар хот болон таван аймагт халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо
Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын тоо 505 боллоо. Энэ сарын 18-нд шинжилгээ хийхэд нийт 31 хүнээс халдвар илэрсэн.
Шинэ тохиолдол:
- Алтанбулагийн боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн 30 жолоочийн давтан шинжилгээг хийхэд 7 иргэн
- Дархан-Уул аймагт-3
- Сэлэнгэ аймагт 4
- Дорноговь аймагт 1
- Орхон аймагт 13
- Улаанбаатар хотод 3. Ингээд Улаанбаатар хот болон нийт таван аймагт коронавирусийн халдварын тохиолдол батлагдаад байна.
Дотоодод батлагдсан нийт тохиолдол:
- Улаанбаатар 18
- Сэлэнгэ аймаг 28
- Орхон аймаг 13
- Дархан-Уул аймаг 11
- Дорноговь аймаг 1
- Говьсүмбэр 11
- УБТЗ-ын хавьтал 4 нийт 72 тохиолдол дотоодод бүртгэгдээд байна.
Өнөөдрийн байдлаар 329 иргэн эдгэрсэн бөгөөд ХӨСҮТ-д 169 иргэнийг эмчилж байна.
Коронавирусийн халдвар авсан иргэдийн хувьд 3-70 настай. 52.3 хувь нь эрэгтэй. Халдварын голомтонд хийсэн тандалт, судалгаанаас үзвэл, "Ковид-19" халдвартай 1 хүнээс ойрын хавьтал болох 2-3 хүн, цаашлаад 26, нийтдээ 117 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна.
✅ Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хязгаарлалтыг авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан тул иргэд та бүхнийг эрүүл мэндийн байгууллагаас хүргэж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.